Гэрээний хувилбар: 01 /2023.05.10/
ХОТ аппликейшн нь “Хот сошиал” ХХК-ний албан ёсны зохиогчийн эрхтэй сошиал платформ бөгөөд, энэхүү үйлчилгээний нөхцөлд андройд болон IOS үйлдлийн систем дээрх аппликейшн хэрэглэгчдийн мэдээлэл цуглуулах, ашиглах хадгалах талаар болон хэрэглэгчийн эрх үүрэг, хэрэглэгчдэд хориглох зүйлсийн талаар мэдээллийг хүргэхэд оршино.
ТА ҮЙЛЧИЛГЭЭНИЙ НӨХЦӨЛ,ХЭРЭГЛЭГЧИЙН ГЭРЭЭГ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРСНӨӨР ХОТ АППЛИКЕЙШНД БҮРТГЭЛ ҮҮСГЭН БҮТЭЭГДЭХҮҮН ҮЙЛЧИЛГЭЭ-г ашиглах эрхтэй болно. Хэрвээ та энэхүү нөхцөлийг зөвшөөрөхгүй бол үйлчилгээг ашиглахгүй байхыг танд зөвлөж байна. “Хот сошиал” ХХК нь ХОТ сошиал платформын үндсэн нөхцөл, хэрэглэгчийн гэрээний нөхцөлийг бие даан өөрчлөх эрхтэй бөгөөд хэрэглэгч бүртгэлээ устгаагүй тохиолдолд тус өөрчлөлтийг хүлээн зөвшөөрсөнд тооцно. Өөрчлөлтийн талаарх мэдээллийг ХОТ аппликейшн болон www.xotsocial.mn вэб сайтаар дамжуулан тухай бүр илгээх болно.
1.1 “Хот сошиал төсөл”-ийн ХОТ аппликейшн болон www.xotsocial.mn вэб сайт нь “Хот сошиал” ХХК-ийн өмч бөгөөд “хэрэглэгч” нь “Мөрөн-Уул” аймгийн иргэд байна
1.2 Хэрэглэгч ХОТ аппликейшнээр нэвтрэн “Хот сошиал” ХХК-с хүссэн мэдээллийг бөглөснөөр таныг үйлчилгээний нөхцөлийг хүлээн зөвшөөрч гэрээ байгуулсанд тооцно.
1.3 Хэрэглэгч бүртгэлийн мэдээлэл бөглөж, үйлчилгээний нөхцөлтэй танилцан, хүлээн зөвшөөрснөөр ХОТ аппликейшнд нэвтрэн, үйлчилгээг ашиглах эрх үүснэ.
1.4 Хэрэглэгч аппликейшнд нэвтэрснээр өөрийн профайл хуудсыг үүсгэх, өөрийн нийтлэл контентуудыг оруулах, өөрийн профайл тохиргоог удирдах, аппликейшн дээр бүртгэлтэй хэрэглэгчийг дагах, нийтлэлүүдийг үзэх, сэтгэгдэл үлдээх, хуваалцах, зар мэдээлэл оруулах, өөрийн бизнес болон үйлчилгээний газраа бүртгүүлэх боломжтой болно.
1.5 Хэрэглэгч өөрийн хувийн мэдээлэл болон профайл хуудас бусдад хэрхэн харагдах зэрэг тохиргоог өөрийн хэрэглээндээ тааруулан тохируулах эрхтэй. Мөн цаашид тус бүртгэлээ ашиглах шаардлагагүй гэж үзсэн тохиолдолд бүртгэлэээ устгах эрхтэй.
1.6 ХОТ аппликейшн дээр бүртгэлтэй бусад хэрэглэгчийн зохисгүй агуулга бүхий контентийн талаар гомдол гаргах, мэдээллэх эрхтэй байна.
2.1 Хот Сошиал аппликейшнд бүртгүүлэхдээ өгөх мэдээлэл нь ХОТ апплейшныг ашиглан бусад хэрэглэгчидтэй холбогдох, зөвхөн танд зориулсан мэдээ мэдээлэл хэрэглэгчдийг санал болгох, сайжруулалт хийх, мэдээлэл хамгаалах үндэслэл болох тул заавал хадгалагдана.Үүнд:
2.1.1 Овог, нэр, нас, хүйс зэрэг нь таныг цахим орчинд хариуцлага хүлээхүйц насны чадамжит иргэн гэдгийг нотлох
2.1.1 Овог, нэр, нас, хүйс зэрэг нь таныг цахим орчинд хариуцлага хүлээхүйц насны чадамжит иргэн гэдгийг нотлох
2.1.1 Овог, нэр, нас, хүйс зэрэг нь таныг цахим орчинд хариуцлага хүлээхүйц насны чадамжит иргэн гэдгийг нотлох
3.1.“Хот сошиал ” ХХК нь системийн аюулгүй, найдвартай хэвийн ажиллагааг хангах, мэдээллийн нууцлалыг хамгаалах бүх талын арга хэмжээг авч ажиллана.
3.2.Хэрэглэгч өөрийн мэдээллийн аюулгүй байдлыг хангах үүрэгтэй ба хангаагүйн улмаас үүсэх эрсдэлийг “Хот сошиал” ХХК хариуцахгүй.
3.3 Хэрэглэгч аппликейшнд нэвтрэх нууц үгээ бусдад алдахгүй байх, дамжуулахгүй байх үүрэгтэй.
3.4 Хэрэглэгч бүртгүүлсэн утасны дугаараа ашиглахаа больсон эсвэл эзэмших эрхийг бусдад шилжүүлсэн тохиолдолд ХОТ аппликейшнд өөрийн эрхээр нэвтрэн бүртгэлтэй утасны дугаарын мэдээллээ шинэчлэх үүрэгтэй.
3.5 Хэрэглэгч ХОТ аппликейшны бүртгэлээ бусдад ашиглуулахгүй, дамжуулахгүй байх үүрэгтэй.
3.6 Хэрэглэгч өөрийн бүртгэлээ сэргээлгэх, эсвэл гар утсаа бусдад алдан ХОТ аппликейшн руу хандах боломжгүй болсон тохиолдолд 75105500 лавлах төвд холбогдон өөрийн бүртгэлээ түр хаалган бусдад зүй бусаар ашиглуулахаас сэргийлэх үүрэгтэй.
4.1 Бид ХОТ аппликейшн дээр бүртгэлтэй хэрэглэгчдийн мэдээлэл болон оруулсан нийтлэл, контент, зар сурталчилгааны үнэн бодит байдлыг хариуцахгүй бөгөөд зар сурталчилгааны үнэн бодит байдлын зарласан хэрэглэгч, байгууллага өөрөө хариуцна.
4.2 ХОТ аппликейшн дээр танихгүй хэрэглэгчтэй холбогдсоноос болж, өөрийн эд хөрөнгө, бие махбодь, сэтгэл зүйн хор хохирол учирсан.
4.3 Хэрэглэгчийн бүртгүүлсэн мэдээллийн үнэн зөв байдалд
5.1 ХОТ аппликейшн дэх өөрийн бүртгэлийг зөвхөн хувийн хэрэгцээнд ашиглах ба бусдад дамжуулан худалдах, бусдад хэрэглүүлж мөнгө авах зэрэг үйлчилгээний нөхцөлийг зөрчсөн үйлдэл хийхийг хориглоно.
5.2 ХОТ аппликейшны программыг задалж, ямар нэг хэсэгт өөрчлөлт оруулах байдлаар байдлаар ашиглахыг хатуу хориглоно.
5.3 Бусдыг гүтгэн доромжилсон, үг өгүүлбэр, утга агуулга бүхий контент нийтлэх
5.4 Садар самуун сурталчилсан агуулга бүхий контент нийтлэх
5.5 Бусдын мэдээлэл, зураг ашиглан хэрэглэгчийн бүртгэл үүсгэн бусадтай холбогдох
5.6 Цахим орчин дахь худал мэдээлэл буюу суртал ухуулга болон заль мэх
5.7 Үндэсний аюулгүй байдал (терроризмыг сурталчлах)
5.8 Цахим гадуурхал, дарамт үзүүлэх
5.9 Өөрийгөө гэмтээх, амиа хорлохыг уриалсан утга бүхий контент, нийтлэл оруулах, хуваалцахыг хориглоно.
Мөрөн-Уул аймаг, Мөрөн сум, 10- р баг, Барилгачдын өргөн чөлөө 31-р гудамж, 3401 тоот
Гомдол хүсэлт хүлээн авах: Утас: 75105500 Имэйл: goodtech.zto@gmail.com