Шинэчлэгдсэн огноо /2023.02.05/
1.1 Хот сошиал ХХК нь ХОТ аппликейшнээр дамжуулан цахим нийгмийн сүлжээнд хүмүүсийг холбож өгдөг үйл ажиллагаа болон үйлчилгээ үзүүлдэг байгууллага юм. 1.2. Бид хэрэглэгч таны хувийн мэдээллийг хүндэтгэж, хуулийн хүрээнд хамгаалж, чанд хадгалах бөгөөд мэдээллийн аюулгүй байдлыг ханган ажиллах нь бидний хувьд маш чухал юм. 1.3. Энэхүү Нууцлалын бодлогоор Үйлчилгээг ашиглах үед таны хувийн мэдээллийг хэрхэн бүртгэх, ашиглах, хамгаалах, нээлттэй болгох болон тэдгээр мэдээллийг Таны оролцоотойгоор хэрхэн удирдахтай холбоотой бидний баримтлах бодлогыг тодорхойлно. 1.4. Бид таны мэдээллийг Үйлчилгээ үзүүлэх болон түүнийг сайжруулах зорилгоор ашигладаг. Иймд, манай Үйлчилгээг ашигласнаар Та энэхүү бодлогод тодорхойлсны дагуу Таны мэдээллийг бүртгэх болон ашиглах зөвшөөрлийг өгсөн гэж үзнэ. Энэхүү Нууцлалын бодлогод өөрөөр тодорхойлоогүй бол энд ашиглагдах нөхцөлүүд нь Үйлчилгээний ерөнхий нөхцөлтэй нийтлэг агуулгатай байна.
Хэрэглэгч аккаунт үүсгэхийн тулд утасны дугаараар нэвтэрнэ. Мөн апп ашиглахад хэрэглэгч утасны дугаараа зайлшгүй бүртгүүлэх шаардлагатай бөгөөд энэ мэдээлэл нь хүнийг шууд болон шууд бусаар тодорхойлох боломжгүй мэдээлэл тул хүний хувийн мэдээлэлд хамаарахгүй болно.
Хэрэглэгч апп-д дахин нэвтрэхэд хялбар байх зорилгоор apple account холболт хийж аккаунт үүсгэж болно. Энэ мэдээлэл нь Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуульд заасны дагуу цахим тодорхойлогч буюу хүний хувийн мэдээлэлд хамаарна.
Хэрэглэгч апп-д шинээр бүртгүүлэхэд тухайн хэрэглэгч цахим нийгмийн сүлжээнд оролцох чадамжтай иргэн болохыг тодорхойлох зорилгоор хэрэглэгчийн хувийн мэдээллийг авч аккаунт үүсгэдэг. Энэ мэдээлэл нь Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуульд заасны дагуу цахим тодорхойлогч буюу хүний хувийн мэдээлэлд хамаарна.
Хэрэглэгч нь өөрийн үүсгэсэн акаунт даа давхар имэйл хаягаар баталгаажуулалт хийн нэвтрэхийг хүсвэл , нэмэлтээр имэйл хаягаа бүртгүүлэн өөрийн бүртгэлээ баталгаажуулж, удирдах боломжыг олгож хоёрдогч баталгаажуулалтын хэрэгсэлт болгон имэйл хаягийн мэдээллийг авдаг. Энэ мэдээлэл нь Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуульд заасны дагуу цахим тодорхойлогч буюу хүний хувийн мэдээлэлд хамаарна.
Хэрэглэгч апп-аар үйлчилгээний газар болон бусад байршлын талаар мэдээлэл хайх үед хэрэглэгчтэй хамгийн ойр газрын мэдээлэл харуулах зорилгоор хэрэглэгчийн байршлын мэдээллийг авдаг.
Хэрэглэгч өөрийн хүсэлтээр зургийн цомог дахь зургуудаас оруулж нийтлэл оруулж болох бөгөөд зураг цомог дахь бүх зургууд хадгалахгүй ба хэрэглэгчийн зөвхөн нийтлэхээр сонгосон зургийг ашиглана.
Хэрэглэгч өөрийн хүсэлтээр зургийн цомог дахь зургуудаас оруулж нийтлэл оруулж болох бөгөөд зураг цомог дахь бүх зургууд хадгалахгүй ба хэрэглэгчийн зөвхөн нийтлэхээр сонгосон зургийг ашиглана.
Утасны дугаар тус хэрэглэгчийн өөрийн дугаар болохыг баталгаажуулахад ашиглана.
Хэрэглэгч өөрийн утасны дугаараар бүртгэлээ сэргээх, нэвтрэх зорилгоор ашиглана.
Хэрэглэгч апп-д дахин нэвтрэхэд хялбар байх зорилгоор apple account холболт хийж , тус мэдээллийн дагуу бүртгэлийг илүү хурдан, хялбараар хийх зорилгоор ашиглана.
Хэрэглэгч апп-аар үйлчилгээний газар болон бусад байршлын талаар мэдээлэл хайх үед хэрэглэгчтэй хамгийн ойр газрын мэдээлэл харуулах, такси дуудлага өгөхийн тулд түүний байршлыг тодруулах шаардлагатай. Учир нь хэрэглэгчтэй хамгийн ойр байгаа жолоочтой холбож өгөх зорилготой мөн хэрэглэгч апп-с хүссэн байршлын мэдээллийг харах, такси үйлчилгээний түүхээ хянах боломжтой юм.
Энэ мэдээллийг хэрэглэгч нийтлэл оруулахдаа болон бусдад мэдээлэл дамжуулахдаа өөрийн гар утас дахь зургийн цомог дахь зургуудаас ашиглан нийтлэлд зурган мэдээлэл харуулахад ашиглана.
Энэ мэдээллийг хэрэглэгч аппликейшн дээр бүртгэлтэй бусад танил хүмүүстэйгээ хялбар холбогдоход туслах зорилгоор хэрэглэгчийн зөвшөөрлийн дагуу утасны бүртгэлийг ашиглан, аппликейшн дээр бүртгэлтэй танил хүмүүсийг санал болгоход ашиглана.
4.1. Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж буй Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуульд заасны дагуу “Хот сошиал “ ХХК нь мэдээлэл хариуцагч болохынхоо хувьд хэрэглэгчийн хувийн мэдээллийг анх цуглуулсан зорилгоосоо өөр зорилгоор ашиглахгүй байх, хамгаалах, аюулгүй орчинд хадгалах, гуравдагч этгээдэд задруулахгүй байх үүрэг хүлээдэг. Энэ үүргийнхээ дагуу “Мэдээллийн аюулгүй байдлыг ханган ажиллах журам”ыг дотоод үйл ажиллагаандаа мөрдөн ажилладаг.
4.2. Хэрэглэгч таны мэдээллийг төрийн эрх бүхий байгууллага шаардсанаас бусад тохиолдолд гуравдагч этгээдэд задруулахгүй байх болно.
5.1. Хэрэглэгч ХОТ аппликейшнийг татан авч, аккаунт үүсгэн мэдээллээ илгээснээр мэдээлэл ашиглах зөвшөөрөл өгсөнд тооцно. Энэ нь Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4 дэх хэсэгт нийцэж байгаа болно.
6.1. Хэрэглэгч мэдээлэл устгах хүсэлтээ өгөх боломжтой. Апп мэдээлэл устгах хүсэлтийг хүлээн авснаас хойш ажлын 3 өдрийн дотор устгана.
7.1. Энэхүү баримт бичгийг “Хот сошиал” ХХК хэдийд ч шинэчилж болох бөгөөд уг шинэчлэлтийг “Нийтлэгдсэн огноо”-оор илэрхийлж, мэдэгдэх болно.
Нийтлэгдсэн огноо: 2023 оны 05 сарын 15 өдөр